Заавар, зөвлөмж
Хавтан суурилуулах заавар
Бэлтгэл ажил:
1. 12 ширхэг хавтан /Ардаа цавуу наалттай тул, шууд хуулаад наахад бэлэн/
2. Хавтан наах хана овон товонгүй, тэгш гадаргуутай байх шаардлагатай ба
урьдчилан арчиж цэвэрлээд цэмбийлгэсэн байх хэрэгтэй.
1. Хаана наахаа сонгоод, арчиж цэвэрлэнэ. Өглөө сэрээд босоод харахад нүдэнд
шууд тусах газар байвал илүү сайн. Хавтгай, овон товонгүй, жигд гадаргуу байвал
тогтоц илүү сайн ба тоос шороо урьдчилан арчиж цэвэрлээд хатаана
2. Хавтангуудаа яаж тогтоохоо шийднэ. Төсөөл! Яаж ч байршуулж болно.
Хавтангуудаа газар эхэлж өрөөд ханандаа ямар хэлбэр, ямар дэс дарааллаар
байршуулахаа шийдээрэй
3. Хавтангийн арын наалтыг хуулж аваад ханан дээрээ наана. Сайн тогтоохын
тулд наасан хэсэг дээр 10 - 15 секунд дараад өгөөрэй. Тэгш зөв наахын тулд
эхлээд ханан дээрээ бүдэгхэн тэмдэглэгээ тавиад нааж эхлэхийг зөвлөж байна.
4. Хавтангуудаа тогтоож дууссаны дараа хананд бүрэн наалдаж хатаж тогттол нь
хэсэг хүлээнэ. Буруу зөрүү наасан эсэхээ хараад шаардлагатай бол үзүүрийн хэсгээс
зөөлөн хуулж аваад дахин наана. Шаардлагатай бол үс хатаагч сэнсээр багахан
халааж байгаад зөөлөн хуулж авна. Будагтай хананд будаг унах үе байдаг тул заавал
сэнсээр халааж хуулна уу.
Хавтанг хэрхэн салгах вэ?
Ханын гадаргууг гэмтээхээс сэргийлж хавтангийн хажуугаас аажмаар хуулах
хэрэгтэй. Шаардлагатай бол үс хатаагч сэнсээр бага эсвэл дунд халаалтын горимд
тохируулан хавтанд халааж өгөөрэй. Наалт зөөлөрч эхлэхэд, үргэлжлүүлэн хуулж
салгана уу.
Dream/vision карт болон хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн самбарыг хэрхэн ашиглах вэ?
Мөрөөдлийн/Харааны карт болон Төлөвлөлтийн картыг хэрхэн ашиглах талаарх дэлгэрэнгүйг блог хэсгээс үзээрэй.